Аяллын хуваарь / Аяллын үнэ / Tөлбөрийн нөхцөл
Аяллын хуваарь / Аяллын үнэ / Tөлбөрийн нөхцөл
Хуваарь:
2026/12/10 - 2026/12/18
15 хүн бүртгэнэ.
Үнэ:
- Том хүн: 6,490,000 (НӨАТ багтаагүй болно.)
- 12 нас хүртэлх хүүхдийн үнэ холбогдож асууна уу!
Жич: Хэрэв өрөөндөө гацаараа байрлах бол хоног тутамд 250,000 тэгрэгийн нэмэлт төлбөр төлнө)
Төлбөрт багтсан зүйлс:
- Аяллын даатгал.
- Хөтөч, орчуулагч, жолоочийн цалин.
- Олон улсын нислэг
- Орон нутгийн нислэг
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
- Хөтөлбөрт батгсан үзвэр үйлчилгээний төлбөр.
Төлбөрт хамаарахгүй зүйлс:
- Хөтөч, орчуулагч, жолооч болон бусад үйлчилгээни ажилтны гарын мөнгө
- Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
- Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
- Хувийн хэрэглээний зардал
Аяллын хөтөлбөр
2026.12.10 - 2026.12.22
8 шөнө 9 өдрийн аялал.
Rize 1шөнө , Тбилиси 2шөнө , Батуми 2шөнө, Ризэ 1шөнө, Истанбул 2шөнө
ӨДӨР 1 : (Улаанбаатар / Ризэ)
- Улаанбаатар – Истанбул – Ризэ
- ТУРКИШ ЭЙРЛАЙНС олон улсын нислэг.
- Турк улсын Ризэ хотод байрлах буудалд бүртгүүлж байрлана.
- Оройн хоолоо идээд амарна
(Оройн зоог)
ӨДӨР 2 : (Ризэ / Батуми / Тбилиси)
.- Өглөөний цайгаа уугаад
Турк улсын Ризэ хотоос Гүрж улсын Тбилиси хотыг зорих аялаладаа гарна.
Гүрж улсын Батуми хот хүртэл ойролцоогоор 2 цаг орчим аялаад онцлох үзвэрүүд болох Посэйдоны хөшөө, Европын талбай гэх зэргийг үзээд Тбилиси хотыг зорин 3 цаг орчим автобусаар аялна. Мэргэжлийн хөтөч орчуулагч түхэнд Тбилиси хот хүртэлх аяллын хугацаанд улсын түүх болон бусдад холбоотой мэдээллүүдээр уйдаагүйгээр ялна.
Тбилиси хотод байрлах зочид буудалдаа бүртгүүлж байрлаад амарна.
Нэмэлт хөтөлбөр: дуу хөгжим, бүжиг үндэсний соёлын үзүүлбэрүүд бүхий Гүржийн үдэш хөтөлбөр- $45
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 3 (Тбилиси хотын аялал)
Өглөөний цайгаа уугаад Тбилиси хотын аялалдаа гарна. Энэ өдөр Гүрж улсын нийслэл Тбилиси хотын түүхэн болон урлагийн гайхамшиг шингэсэн Самэба Сүм, Эрх чөлөөний талбай, Руставалийн өргөн чөлөө зэрэг эртнээс эдүүгээгийн гүржийн түүх хослон оршиг гайхамшгийг бишрэн аялана гэдэгт итгэлтэй байна.
Аялал дуусаад буудалдаа очиж амарна.
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 4 (Тбилиси / Кутайси / Батуми)
Тбилиси хотын буудлаа хүлээлгэн өгч өлгөөний цайгаа уугаад Батуми хотыг зорин аялалдаа гарна. Аяллын замдаа Гүрж улсын Ктаиси хотоор дайрах ба Кутаиси хотын онцлох үзвэрүүдийг үзэж танилцаад цааш Батуми хотод ирснээр энэ өдрийн аялал маань өндөрлөнө.
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 5 ( Батуми)
Энэ өдрийг Батуми хотод чөлөөтэй өнгөрөөж аяллын алжаал тайлж амарна.
Нэмэлт хөтөлбөр:
(Өглөөний цай)
ӨДӨР 6 (Батуми / Ризэ хотын аялал)
Өглөөний цайгаа уугаад Батуми хотоос Турк улсын Ризэ хотыг зорин аялах ба Ризэ хотд байрлах буудалдаа бүргүүлж байрлана. Ризэ хот нь турк улсын зүүн хойд хилийн ойролцоо хар тэнгсийн эрэгт Качкар уулын хормойд байрлах байгалийн үзэсгэлнэ бүрдсэн гайхамшигтай газар билээ бид энэ өдөр Сүмэлa сүм болон, Узунгөл чиглэлийн нэг өдрийн аялалаар явна.
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 7 (Ризэ / Истанбул)
Өглөөний цайгаа ууж ризэ хотын буудлаа хүлээлгэж өгөөд Ризэ хотын нисэх буударуу явж онгоцондоо бүртгүүлж ачаагаа өгөөд Истанбул хотыг зорин ниснэ.
Истанбул хотод ирж буудалдаа бүртгүүлээ Истанбул хотын эртний хэсэг болох Константинополь хотын туурь Султанахмэт, Хипподром, Аяасофия, Гүлханэ, О рчин үеийн Истанбул хотын төв Таским зэрэг газраар аялна.
Нэмэлт хөтөлбөр: Босфорын хоолойн оройн зоог|
(Өглөөний цай, Өдрийн хоол)
ӨДӨР 8 (Истанбул хотын чөлөөт өдөр)
Истанбул хотод чөлөөтэй амрах өдөр. Байрлах буудал маань Mall of Istanbul төвийн ойролцоо байрлах тул дэлгүүр хэсэх боломжтой. Мөн урьдчилж төлөвлөөд нэмэлтээр өөр хөтөлбөрүүд авах боломж байгаа шүү
(Өглөөний цай)
ӨДӨР 9 (Истанбул / Улаанбаатар)
Өглөөний цайгаа ууж Истанбул хотын буудлаа хүлээлгэж өгөөд Истанбул хотын олон улсын нисэх буударуу явж онгоцондоо бүртгүүлж ачаагаа өгөөд Истанбулаас - Улаанбаатар хотын зүг ниснэ.
Энэхүү нислэг нь дараа өдрийн өглөөний 7 цагийн үед улаанбаатар хотод газардна.
(Өглөөний цай)
ТОВЧ ХӨТӨЛБӨР
Өдөр 1
- Улаанбаатар – Истанбул – Ризэ(ОУ нислэг)
- Ризэ хотын буудалд бүртгүүлж байрлана.
(Оройн хоол)
Өдөр 2
-Ризэ - Батуми - Тбилиси хотын автобустай аялал
Нэмэлт хөтөлбөр - Гүржийн шөнө: $45
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 3
- Тбилиси хотын аялал.
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 4
-Тбилиси - Кутаиси - Батуми -Ризэ автобустай ялал
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 5
- Ризэ хотын аялал, Сүмэла сүм, Узунгөл нуур.
(Өглөөний цай, Өдрийн хоол,)
Өдөр 6
- Ризэ - Истанбул хот хоорондын нислэг. Истанбул хотын чөлөөт өдөр
(Өглөөний цай)
Өдөр 7
- Истанбул - Улаанбаатар олон улсын нислэг.
улаанбаатар хотод дараа өдрийн өглөө газардна.
(Өглөөний цай)
Байрлах буудлууд
Ризэ хот
Удахгүй
Тбилиси хот
Удахгүй
Истанбул хот
Удахгүй
Зургийн цомог