Аяллын хуваарь / Аяллын үнэ / Tөлбөрийн нөхцөл
Аяллын хуваарь / Аяллын үнэ / Tөлбөрийн нөхцөл
Хуваарь:
2026/01/20 - 2026/01/31
Үнэ:
- Том хүн: 7,390,000
- 2 - 11 нас : 5,890,000
- 0 - 2 нас : 990,000
Үнийн дүнд НӨАТ багтаагүй болно.
Төлбөрт дараах зүйлс багтсан:
- Египет улсын виза
- Аяллын даатгал.
- Орчуулагч хөтчийн цалин.
- Олон улсын нислэг
- Орон нутгийн тээвэр
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
- Хөтөлбөрт батгсан үзвэр үйлчилгээний төлбөр.
Төлбөрт хамаарахгүй зүйлс:
Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээни ажилтны гарын мөнгө
Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
Хувийн хэрэглээний зардал
Өрөөнд ганцаараа байрлах төлбөр (хоног тутамд нэмэлтээр 250,000)
Аяллын хөтөлбөр
2026.01.20 - 2026.01.31
8 ШӨНӨ, 9 ӨДРИЙН АЯЛАЛ.
КАИР 3 , ХУРГАДА 4, ИСТАНБУЛ 3
ӨДӨР 1 – 2026 ОНЫ 01 САРЫН 20 : (Улаанбаатар / Каир)
- Улаанбаатар – Истанбул – Каир /ТУРКИШ ЭЙРЛАЙН олон улсын нислэг./
- Өглөөний 09:00 цагт Улаанбаатараас хөөрч Туркийн цагаар 13:30 цагт Истанбул хотод газардаж олон улсын нисэх буудлын дамжин өнгөрөх танхимд 4 цаг орчим саатаад Туркийн цагаар оройн 18:25 цагт хөөрч Египетийн цагаар 19:45 цагт Каир хотод газардна.
- Оройн хоолоо идээд Каир хотод байрлах буудалдаа бүртгүүлж амарна.
Хоол: Орой.
ӨДӨР 2 – 2026 ОНЫ 01 САРЫН 21 (ПИРАМИД, СФИНКС)
- Өглөөний цайны дараа Эгипетийн хамгийн эртний бүтнээрээ хадгалагдан үлдсэн Шаталсан Пирамидыг сонирхохоор пирамидудын өлгий нутаг болох Саккарагаар аялна.
- 9 пирамидыг панарома өнцгөөр харах боломжтой ресторанд үдийн зоог барина.
- Дэлхийн долоон гайхамшигийн нэг болох Гайхамшигт Агуу Пирамид болон Сфинксийн цогцолбороор аялна.
- Нил мөрний усан завьтай аялал.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 3 – 2026 ОНЫ 01 САРЫН 22 (Египетийн Шинэ Музей)
- Өглөөний цайны дараагаар Египетийн Шинэ Музей үзэх аялалдаа гарна.
- Энэхүү музей нь 2025.11.1-ний өдөр албан ёсоор нээгдэж бүрэн ажиллаж эхэлсэн бөгөөд Египетийн түүхийн хамгийн алдартай, бүтнээрээ хадгалагдан үлдсэн Тотанхамон фараоны бунхнаас олдсон эд өлгийн зүйлс бүрэн дэлгэгдсэн байгаагаараа онцлог болно.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 4 – 2026 ОНЫ 01 САРЫН 23 (Каир – Хургадад)
Өглөөний цайгаа уугаад улаан тэнгисийн эрэгт байрлах 5 одтой амралтын газрын зүг зорих ба 6 цаг сахарын цөлийн гайхамшигт тогтоц бүхий байгалиар автобусаар аялаж өдрийн хоолны цагаар Хургада хотод байрлах буудалдаа тухлан амарцгаана.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 5 – 2026 ОНЫ 01 САРЫН 24 (ХУРГАДА - ЛУКСОР)
- Өглөөний 4 цагт Луксор хотыг зорин 4 цаг автобусаар хурдны замаар зорчиж Эртний Етипетийн хамгийн гол үзвэрүүд болох нарны бурхан Амунра-д зориулан барьсан хамгийн том сүм болох КАРНАК (Karnak Temple), Эртний хаадын удмынхныг бунхалсаан Хаадын хөндий (Valley of Kings), Эртний Египетийн хамгийн алдартай эмэгтэй Фараон болох ХАТШЕПСУТ-ын сүм (Temple of Hatshepsut) зэргийг үзээд буцаж 4 цаг орчим автобусаар аялаж Хургада хотын амралтын газарт оройн хоолны өмнө ирснээр энэ өдрийн аялал дуусах болно
Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог
ӨДӨР 6, 7 – 2026 ОНЫ 01 САРЫН 25, 26 (ХУРГАДА -ЧӨЛӨӨТ ӨДӨР)
- 5 од бүхий идэх уух зүйлс төлбөрт нь багтсан зочид буудалд Улаан тэнгисийн эрэгт тааваараа амрах өдөр.
/Нэмэлт хөтөлбөр авч аялах боломжтой:
1. Улаан тэнгисийн усан онгоцны аялал (улаан тэнгсийн далайн гүний амьдрал сонирхох снорклинг, улаан тэнгисийн дунд орших элсэн арал дээр амрах хөтөлбөрүүдтэй). үнэ = $65
2. Элсэн цөлд тэмээ болон 4 дугуйттай аялах хагас өдрийн экстрем аялал. үнэ = $60/
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 8 – 2026 ОНЫ 01 САРЫН 27 (ХУРГАДА – ИСТАНБУЛ Олон улсын нислэг)
- Энэ өдөр өглөөний цайгаа уугаад Хургада хотоос турк улсын Истанбул өглөө газардаж зочид буудалд байрлал. Хэсэг амарч ажаалаа тайлаад - Истанбул хотын Султан ахмет, Аясофия, Топкапи ортны цэцэрлэгт хүрээлэн зэргээр аяална.
- Ази Европ тивийг зааглан орших Босфорын хоолой дээр интертайнмент хөтөлбөртэй усан онгоц дээрх оройн зоог.
(Өдрийн хоол, Оройн хоол)
ӨДӨР 9 - 2026 ОНЫ 01 САРЫН 28 (ИСТАНБУЛ)
-Истанбул хотын чөлөөт өдөр. Бид Истанбул хотын төвийн дүүрэгт байрлах тул та энэ өдөр өөрт ойрхон байрлах дэлгүүрээр зочлох, эсвэл өөрийн сонирхлоор өөнгөрөөх боломжтой байна
(Өглөөний цай)
ӨДӨР 9 - 2026 ОНЫ 01 САРЫН 29 (ИСТАНБУЛ)
-Истанбул хотын чөлөөт өдөр. Бид Истанбул хотын төвийн дүүрэгт байрлах тул та энэ өдөр өөрт ойрхон байрлах дэлгүүрээр зочлох, эсвэл өөрийн сонирхлоор өөнгөрөөх боломжтой байна
(Өглөөний цай)
ӨДӨР 9 - 2026 ОНЫ 01 САРЫН 30 (ИСТАНБУЛ - УЛААНБААТАР Олон улсын нислэг)
- Өдрийн 1200 цагт буудлаа хүлээлгэж өгөөд нисэх буудалруу явна.
18:00 цагт Истанбулаас Улаанбаатар нислэгээр нисэх ба 2026 оны 1 сарын 31 ний өглөө Улаанбаатар хотод газардна.
(Өглөөний цай)
ТОВЧ ХӨТӨЛБӨР
Өдөр 1 /1 сарын 20/
- Улаанбаатар – Истанбул – Каир (ОУ нислэг)
Өдөр 2 /1 сарын 21/
- Үндсэний үйлдвэрлэлийн дэлгүүрүүд
- Пирамидын аялал
- Шинэ жилийн хөтөлбөр
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 3 /1 сарын 22/
- GEM (Grand Egypt Museum)
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 4 /1 сарын 23/
- Каир – Хургада автобусны аялал
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 5 /1 сарын 24/
- Хургада - Луксор хотын аялал (эртний египетийн хамгийн нууцлаг бүхнийг хадгалсан хот)
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 6, 7 /1 сарын 25, 26/
- Улаан тэнгисийн эрэгт 5* All inclusive буудалд амрах
/Нэмэлт хөтөлбөр авч аялах боломжтой ж нь:
2. Улаан тэнгисийн усан онгоцны аялал. $65
3. Элсэн цөлийн тэмээтэй болон 4 дугуйттай тал өдрийн экстрем аялал. $60
5. Далайн гүний амьдрал сонирхох аялал тал шумбагчаар аялал 3 цагийн аялал г.м/
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 8 /1 сарын 27/
- Хургада – Истанбул нислэг
- Истанбул хотын аялал
- Босфорын хоолойн усан онгоц дээрх оройн зоог
(Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 9 /1 Сарын 28/
- Иснтабул хотын чөлөөт өдөр
(Өглөөний цай)
Өдөр 10 /1 Сарын 29/
- Иснтабул хотын чөлөөт өдөр
(Өглөөний цай)
Өдөр 11 /1 Сарын 30/
- Иснтабул - Улаанбаатар ОУ нислэг (2026 оны 1 сарын 31 ний өглөө Улаанбаатар хотод газардна)
(Өглөөний цай)
Байрлах буудлууд
Каир хот
SONESTA CAIRO HOTEL CASINO
NOVOTEL AIRPORT HOTEL
PYRAMIDS BY JAZ HOTEL
PYRAMIDS PARK HOTEL
Хургада хот
STELLA DI MARE MAKADI GARDEN RESORT
SWISS INN BEACH RESORT
GRAVITY AQUAPARK RESORT
Зургийн цомог
Утас: +977 8068 8282 / Хаяг: СБД 1-р хороо, Жамьянгүний гудамж Ариг төв - 105 тоот. Чойжин ламын музейн баруун талд .