Аяллын хуваарь / Аяллын үнэ / Tөлбөрийн нөхцөл
Аяллын хуваарь / Аяллын үнэ / Tөлбөрийн нөхцөл
Хуваарь:
2025/12/30 - 2026/01/08
Үнэ:
- Том хүн: 6,990,000
- 2 - 11 нас : 5,890,000
- 0 - 2 нас : 990,000
Үнийн дүнд НӨАТ багтаагүй болно.
Төлбөрт дараах зүйлс багтсан:
- Египет улсын виза
- Аяллын даатгал.
- Орчуулагч хөтчийн цалин.
- Олон улсын нислэг
- Орон нутгийн тээвэр
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
- Хөтөлбөрт батгсан үзвэр үйлчилгээний төлбөр.
Төлбөрт хамаарахгүй зүйлс:
Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээни ажилтны гарын мөнгө
Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
Хувийн хэрэглээний зардал
Өрөөнд ганцаараа байрлах төлбөр (хоног тутамд нэмэлтээр 250,000)
Аяллын хөтөлбөр
2025.12.30 - 2026.01.08
8 ШӨНӨ, 9 ӨДРИЙН АЯЛАЛ.
КАИР 3 , ХУРГАДА 4, ИСТАНБУЛ 1
ӨДӨР 1 – 2025 ОНЫ 12 САРЫН 30 : (Улаанбаатар / Каир)
- Улаанбаатар – Истанбул – Каир /ТУРКИШ ЭЙРЛАЙН олон улсын нислэг./
- Өглөөний 09:00 цагт Улаанбаатараас хөөрч Туркийн цагаар 13:30 цагт Истанбул хотод газардна.
- Туркийн цагаар өдрийн 18:25 цатг хөөрч Египетийн цагаар 19:45 цагт Каир хотод газардна.
- Оройн хоолоо идээд Каир хотод байрлах буудалдаа бүртгүүлж амарна.
(Оройн зоог)
ӨДӨР 2 – 2025 ОНЫ 12 САРЫН 31 (ПИРАМИД, СФИНКС)
- Өглөөний цайгаа угаад Эгипетийн хамгийн эртний бүтнээрээ хадгалагдан үлдсэн Шаталсан Пирамидыг сонирхохоор пирамидудын өлгий нутаг болох Саккараг дүүргээр аялаад, Дэлхийн долоон гайхамшгийн нэгийг үзэх аяллын өмнө 9 пирамидыг панарома өнцгөөр харах боломжтой ресторанд үдийн зоог барина.
- Гайхамшигт Агуу Пирамид болон Сфинксийн цогцолбороор аялна.
- Мэдээж энэ өдрийн оройн зоог Шинэ жилийг угтах арга хэмжээ байх болно.
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 3 – 2026 ОНЫ 1 САРЫН 1 (Египетийн Шинэ Музей)
- Өглөөний цайны дараагаар Египетийн Шинэ Музей үзэх аялалдаа гарна.
- Энэхүү музей нь 2025.11.1-ний өдөр албан ёсоор нээгдэж бүрэн ажиллаж эхэлсэн бөгөөд Египетийн түүхийн хамгийн алдартай, бүтнээрээ хадгалагдан үлдсэн Тотанхамон фараоны бунхнаас олдсон эд өлгийн зүйлс бүрэн дэлгэгдсэн байгаагаараа онцлог болно.
Эртний Каир хотод байрлах Хан эл халили эртний зах.
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 4 – 2026 ОНЫ 1 САРЫН 2 (Каир – Хургадад)
Өглөөний цайгаа уугаад улаан тэнгисийн эрэгт байрлах 5 одтой амралтын газрын зүг зорих ба 6 цаг сахарын цөлийн гайхамшигт тогтоц бүхий байгалиар автобусаар аялаж өдрийн хоолны өмнө Хургада хотод байрлах буудалдаа байрлаж тухлан амарцгаана.
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 5 – 2026 ОНЫ 1 САРЫН 3 (ХУРГАДА)
- Өглөөний 4:00 цагт Луксор хотыг зорин хурдны замаар 4 цаг автобусаар зорчиж Эртний Етипетийн хамгийн гол үзвэрүүд болох нарны бурхан Амунра-д зориулан барьсан хамгийн том сүм КАРНАК (Karnak Temple), Эртний хаадын удмынхныг бунхалсан Хаадын Хөндий (Valley of Kings), Эртний Египетийн хамгийн алдартай эмэгтэй Фараон болох ХАТШЕПСУТ-ын сүм (Temple of Hatshepsut) зэргийг үзээд буцаж 4 цаг орчим автобусаар аялаж Хургада хотын амралтын газарт оройн хоолны өмнө ирснээр энэ өдрийн аялал дуусах болно
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 6, 7 – 2026 ОНЫ 1 САРЫН 4, 5 (ХУРГАДА -ЧӨЛӨӨТ ӨДӨР)
- 5 од бүхий идэх уух зүйлс төлбөрт нь багтсан зочид буудалд Улаан тэнгисийн эрэгт тааваараа амрах өдрүүд.
/Нэмэлт хөтөлбөр авч аялах боломжтой:
1. Улаан тэнгисийн усан онгоцны аялал 9 цаг орчим үргэлжлэх усан онгоц дээрх тэнгисийн аялал, снорклинг, арал дээрх амралт зэрэг хөтөлбөртэй. 65$
2. Элсэн цөлийн тэмээтэй болон 4 дугуйттай тал өдрийн экстрем аялал. 60$
3. Далайн гүний амьдрал сонирхох аялал тал шумбагчаар аялал 3 цагийн аялал г.м/
(Өглөөний цай, Үдийн хоол, Оройн зоог)
ӨДӨР 8 – 2026 ОНЫ 1 САРЫН 6 (ХУРГАДА – ИСТАНБУЛ Олон улсын нислэг)
- Энэхүү өдөр өглөөний цайгаа уугаад өглөөний 4 цагт Хургада хотоос турк улсын Истанбул өглөөний 8 цагийн үед газардаж зочид буудалд байрлана. Истанбул хотоор чөлөөтэй аялах цагийг та бүхэнд олгох болно.
(Өглөөний цай)
ӨДӨР 9 - 2026 ОНЫ 1 САРЫН 7 (ИСТАНБУЛ - УЛААНБААТАР Олон улсын нислэг)
- Өдрийн 14:00 цагт буудлаа хүлээлгэж өгөөд нисэх буудалруу явна.
18:00 цагт Истанбулаас Улаанбаатар нислэгээр нисэх ба 2026 оны 1 сарын 8 ны өглөө Улаанбаатар хотод газардна.
(Өглөөний цай)
ТОВЧ ХӨТӨЛБӨР
Өдөр 1 /12 сарын 30/
- Улаанбаатар – Истанбул – Каир (ОУ нислэг)
Өдөр 2 /12 сарын 31/
- Үндсэний үйлдвэрлэлийн дэлгүүрүүд
- Пирамидын аялал
- Шинэ жилийн хөтөлбөр
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 3 /1 сарын 1/
- GEM (Grand Egypt Museum)
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 4 /1 сарын 2/
- Каир – Хургада автобусны аялал
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 4 /1 сарын 3/
- Луксор хотын аялал.
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 6, 7 /1 сарын 4, 5/
- Улаан тэнгисийн эрэгт 5* All inclusive буудалд амрах
/ 1. Улаан тэнгисийн усан онгоцны аялал
2. Элсэн цөлийн тэмээтэй болон 4 дугуйттай тал өдрийн экстрем аялал,
3. Далайн гүний амьдрал сонирхох аялал тал шумбагчаар аялал 3 цагийн аялал г.м/
(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)
Өдөр 8 /1 сарын 6/
- Хургада – Истанбул нислэг
(Өглөөний цай)
Өдөр 9 /1 Сарын 7/
- Иснтабул - Улаанбаатар ОУ нислэг (2026 оны 1 сарын 8 ны өглөө Улаанбаатар хотод газардна)
(Өглөөний цай)
Байрлах буудлууд
Каир хот
SONESTA CAIRO HOTEL CASINO
NOVOTEL AIRPORT HOTEL
PYRAMIDS BY JAZ HOTEL
PYRAMIDS PARK HOTEL
Хургада хот
STELLA DI MARE MAKADI GARDEN RESORT
SWISS INN BEACH RESORT
GRAVITY AQUAPARK RESORT
Зургийн цомог
Утас: +977 8068 8282 / Хаяг: СБД 1-р хороо, Жамьянгүний гудамж Ариг төв - 105 тоот. Чойжин ламын музейн баруун талд .