Турк улсад аялалгчдад

!!! Аялагчдыг угтан авч буй орчуулагч, хөтөч нар аяллын явцад шаардлагатай самаж, зөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулах болно;

Урьдчилсан байдлаар дараах санамж, зөвлөгөөг танилцуулж байна.


Олон улсын нислэг:

1.      УБ – ИСТАНБУЛ – УБ чиглэлийн олон улсын нислэгийн цагийн хуваарийг сайтар баталгаажуулж, УЛБААНБААТАР – ХӨШГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ хооронд зорчих хөдөлгөөний ачаалал, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан нислэгээс 2 цагийн өмнө нисэх буудалд очсон байхаар тооцоолно уу!

2.     TURKISH AIRLINES ачааны хэмжээ 30кг, гар тээшний хэмжээ 8кг, МИАТ ачааны хэмжээ 23кг, гар тээшний хэмжээ 8кг байхаар хязгаарласан байдаг тул авч явах ачааны хэмжээгээ тохируулна уу!

3.    Бусдын дайвар ачааг нягталж өөрийн нүдэн дээр баглуулах, баглаж боож ирсэн ачааг задлаж шалгахыг шаардаж дотор нь юу байгааг сайтар шалгана уу!


Ерөнхий журам:


Буудалд байрлах журам:

1.      Буудалд бүртгүүлж байрлах:

Буудлууд нь албан ёсны бүртгэл хийж зочдыг 14:00 цагаас хойш буудалд байрлах боломжоор хангана. Буудалд бүртгүүлэх үед англи хэл дээр бага хэмжээний анкет бөглөх ба буудлын зөвлөх ажилтнууд болон орчуулагч та бүхэнд бүхэнд туслах болно.

2.      Өрөө хүлээлгэн өгөх

Буудалд байрлах хугацаа дуусах өдөр буудлын өрөөг 12:00 цагаас өмнө хүлээлгэн өгөх хэрэгтэй ба таны аяллын хөтөлбөрт нислэгийн хуваарь багтаж байгаа бол нисэх буудал хүртэлх болно нисэх буудалд бүртгүүлэх хугацааг тооцоолох шаардлагатай.

3.      Бусад үйлчилгээнүүд

Турк үндэнсий бар, фитнесс, спортын талбайнууд болон хөгжөөнт, цэнгээнт хөтөлбөрүүд зохион байгуулагдах ба танд хамгийн тохиромжтойг нь сонгоход зохион байгуулагчийн зөвлөгөө хэрэг болж магадгүй зарим тохиолдолд эдгээр үйлчилгээ нь нэмэлт төлбөртэй байдаг тул та эдгээр үйлчилгээг авахдаа лавлаж тодруулах хэрэгтэй.


Аялалд авч явах хэрэгтэй зүйлс:

-          Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)

-          Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)

-          Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)

-          Гэдэс, толгой өвдөхөд хэрэглэх эм. (Тогтмол хэрэглэдэг эм бэлдмэлийг тодорхой хэмжээнд)

-          Цоожтой цүнх чемодан

-          Халуунаа барьдаг жижиг аяга

-          Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал

-          Хувийн хэрэгцээний бага хэмжээний бэлэн мөнгө, 2-3 өөр банкны олон улсын эрхтэй карт авч явах.

-     Усны хувцас.
-     ОО, сойз.

-          TYPE F буюу дугуй хоёр оролттой розетканд зориулсан хөрвүүлэгч.


Сүм хийдээр зочлоход анхаарах зүйлс:
БНТУ улс нь Исламын шашинтай улс. Бусад исламын улсыг бодвол харьцангуй зөөлөн дэглэмтэй европжуу талдаа гэж ойлгож болно. Сүм хийдүүдээр зочлоход эмэгтэй хүмүүс үсээ нууж алчуур зүүх хэрэгтэй. Султанахмет, Аясофия зэрэг жуулчид ихээр зочлох сүмүүд алчуур өгч оруулдаг хэрэв та бусдын хэрэглэсэн зүйлсийг хэрэглэхээс цээрлэдэг бол өөрийн толгойг боох хувийн бэлтгэлийг авч явна уу!


Эрүүл мэндийн үйлчилгээ:

Эрүүл мэндийн тусгай үйлчилгээ авах эсвэл эмнэлэг явах хэрэгцээ гарсан үед эмчийн баталгаажуулсан баримт авахаа мартаж болохгүй ба эм авах эмчилгээ хийлгэхэд шаардлагатай мэдээллийг санаа зоволгүй асууж тодруулна уу! Нэн яаралтай үед нэмэлт төлбөртэй үйлчилгээ авах боломжтой.


Ерөнхий мэдээлэл:

Турк улсын үндсэн хэл нь турк хэл ба Англи, Герман, Орос зэрэг гэл түгээмэл тархацтай хэрэглэгддэг. Турк мөнгөн тэмдэгтийг Лира (TL) гэж нэрлэнэ. Банк болон валют солих төв, шуудангийн үйлчилгээний газруудад мөнгө солих боломжтой ба картаар эсвэл бэлэн мөнгөөр тооцоо хийх боломжтой.


Худалдаа, үйлчилгээний газруудад:

Томоохон албан ёсны худалдааны газруудад аялхдаа бичиг барим, бэлэн мөнгөтэй цүнх зэргийг анхаарч үйлчлүүлсэн газараа мартахаас сэргийлэх, хулгайгаас сэрэмжлэхийг анхаарах.
Гудамж талбайн жижиг үйлчилгээ, худалдаагаар үйлчлүүлэхдээ орчуулагчаар дамжуулан харилцах, гадаад аялгчдыг залилан өндөр үнээр борлуулах, хариулт өгөхгүй байх зэрэг тохиолдлуудаас болгоомжлох.
Аяллын хөтөлбөрт багтсан дэлгүүр, бөөний төвүүдээр үйлчлүүлэхдээ үнийн санал тавихдаа санаа зоволгүй өөрийн авч болох үнийг санал болгож хэлэлцэхийг зөвлөж байна.


Цаг агаар:

Турк улс нь халуун, сэрүүн бүсүүдээс бүрддэг далайн эргийн чийглэг уур амьсгалтай бүс нутаг юм. Нутгийн өмнөд хэсгээр газар дундын тэнгисийн дулаан агаарын нөлөөгөөр жилийн дөрвөн улиралд дулаан буюу хамгийн хүйтэндээ 1 дүгээр сарын үед 17 грдаус орчим дулаан, хамгийн дулаандаа 7 дугаар сарын үыд 35 – 40 градус халуу байдаг. Истанбул хотын хувь зуны улиралд 35 градус орчим дулаан, өвлийн улиралд 5 – 10 хэмийн дулаантай байдаг, зарим жилүүдэд хойд зүгийн сэрүүн агаарын нөлөөгөөр цас орж эрс хүйтэрдэг.


RAFTING:
Уулын голоор завьтай аялах аялалд явахад анхаарах зүйлс.

Аялал нь 2:30 цаг орчим үргэлжилнэ. Аяллын үеэр бүхэлдээ норох учир усанд өмсөх хувцас, нарны тос, сугарч унахааргүй углааш, гар утас унахгүй хамгаалах усны хамгаалалттай гэр, бэлэн мөнгө (30 - 50$), бие арчих арчуур зэргийг авч явахыг зөвлөж байна. Дээрх зүйлс байхгүй тохиолдолд завьтай аялал зохион байгуулах газарт дээрх зүйлс 5$ - 25$ хооронд үнтэй байдаг.


2024 он.