Турк улсад аялалгчдад
!!! Аялагчдыг угтан авч буй орчуулагч, хөтөч нар аяллын явцад шаардлагатай самаж, зөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулах болно;
Урьдчилсан байдлаар дараах санамж, зөвлөгөөг танилцуулж байна.
Олон улсын нислэг:
1. Олон улсын нислэгийн цагийн хуваарийг сайтар баталгаажуулж, УЛБААНБААТАР – ХӨШГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ хооронд зорчих хөдөлгөөний ачаалал, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан нислэгээс 2 цагийн өмнө нисэх буудалд очсон байхаар тооцоолно уу!
2. TURKISH AIRLINES ачааны хэмжээ 23кг 2ширхэг ачаа, гар тээшний хэмжээ 8кг, МИАТ ачааны хэмжээ 23кг, гар тээшний хэмжээ 8кг байхаар хязгаарласан байдаг тул авч явах ачааны хэмжээгээ тохируулна уу!
3. Бусдын дайвар ачааг нягталж өөрийн нүдэн дээр баглуулах, баглаж боож ирсэн ачааг задлаж шалгахыг шаардаж дотор нь юу байгааг сайтар шалгана уу!
Ерөнхий журам:
Аяллын явцад бусад аялагчдад саад болохгүй байх. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах үйлдэл хийхгүй байх.
Хөтөч орчуулагчаас зүй бус үйлдэл, ёс зүйн хэм хэмжээг давсан харьцаа хүсэхгүй байх.
Аяллын хөтөлбөрт нөлөөлөхүйц бусад шаардлага тавьхгүй байх.
Хөтөлбөрийн цагийн хуваарийн дагуу бусад аялагчдыг хүлээлгэхгүй дараагийн хөтөлбөрийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулагдах нөхцөлөөр хангаж цаг барих.
Буудалд байрлах журам:
1. Буудалд бүртгүүлж байрлах:
Буудлууд нь албан ёсны бүртгэл хийж зочдыг 14:00 цагаас хойш буудалд байрлах боломжоор хангана. Буудалд бүртгүүлэх үед англи хэл дээр бага хэмжээний анкет бөглөх ба буудлын зөвлөх ажилтнууд болон орчуулагч та бүхэнд бүхэнд туслах болно.
2. Өрөө хүлээлгэн өгөх
Буудалд байрлах хугацаа дуусах өдөр буудлын өрөөг 12:00 цагаас өмнө хүлээлгэн өгөх хэрэгтэй ба таны аяллын хөтөлбөрт нислэгийн хуваарь багтаж байгаа бол нисэх буудал хүртэлх болно нисэх буудалд бүртгүүлэх хугацааг тооцоолох шаардлагатай.
3. Бусад үйлчилгээнүүд
Үндэнсий бар, фитнесс, спортын талбайнууд болон хөгжөөнт, цэнгээнт хөтөлбөрүүд зохион байгуулагдах ба танд хамгийн тохиромжтойг нь сонгоход зохион байгуулагчийн зөвлөгөө хэрэг болж магадгүй зарим тохиолдолд эдгээр үйлчилгээ нь нэмэлт төлбөртэй байдаг тул та эдгээр үйлчилгээг авахдаа лавлаж тодруулах хэрэгтэй.
Аялалд авч явах хэрэгтэй зүйлс:
- Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
- Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
- Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
- Гэдэс, толгой өвдөхөд хэрэглэх эм. (Тогтмол хэрэглэдэг эм бэлдмэлийг тодорхой хэмжээнд)
- Цоожтой цүнх чемодан
- Халуунаа барьдаг жижиг аяга
- Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
- Хувийн хэрэгцээний бага хэмжээний бэлэн мөнгө, 2-3 өөр банкны олон улсын эрхтэй карт авч явах.
- Усны хувцас.
- ОО, сойз.
- TYPE F болон C буюу дугуй хоёр оролттой розетканд зориулсан хөрвүүлэгч.