GiL — Gate in Life
Египет, Арабын нэгдсэн Эмират улс

Египет, Арабын нэгдсэн Эмират улс

  1. Каир
  2. Луксор
  3. Хургада
  4. Дубай
  5. Истанбул
  • 2026.12.31 – 2027.01.14
  • 14 шөнө 15 өдөр
  • 3 суудал үлдсэн
  • 12,000,000 ₮ / хүн

15 өдөр

Аяллын хөтөлбөр

Египет Дубай хосолсон хөтөлбөртэй шинэ жилийн аялал

🗺️ Аяллын маршрутУБ
УБИстанбулКаирГизаЛуксорХургада
  1. Өдөр1

    12/31 Улаанбаатар - Истанбул - Каир

    • Өглөөний 9 цат Улаанбаатар хотоос хөөрч өдрийн 14:00 цагийн үед Турк улсын Истанбул хотод газардна. 18:00 цагийн үед Истанбулаас Египет улсын нийслэг Каир хотыг зорин аялах ба оройн 19:00 цагийн үед Каир хотод газардна.
    • Египет улсад аялал зохион байгуулах мэргэжлийн баг тосч аван Каир хотод байрлах зочид буудалд хүргэж өгч бүртгүүлнэ.

    Үзэх зүйлс · Каир4

    • All Gizah Pyramids

      Гизагийн пирамидууд ба Сфинкс

      Эртний ертөнцийн долоон гайхамшгаас өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн цорын ганц нь

    • Grand Egyptian Museum 2025 (70046)

      Египетийн Их музей (GEM)

      Тутанхамоны булшны эд өлгийг бүрэн дэлгэсэн, нэг соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том музей

    • The Khan el-Khalili market in Cairo, Egypt (2743501345)

      Хан эль-Халили зах

      Олон зууны түүхтэй, амтлагч, гар урлал, бэлэг дурсгалын эртний зах

    • Cairo at night .

      Нил мөрний аялал

      Каир хотын дундуур нил мөрнөөр завьтай аялна.

    ӨглөөӨдөрОрой
  2. Өдөр2

    01/01 Пирамид

    Шинэ жилийн мэнд! Гизагийн Пирамидууд, Их Сфинкс болон хөндийн сүмтэй танилцана. Үдийн хоолны дараа . Орой 14-р зууны үеийн Хан Эль Халили захаар зочилж буудалдаа буцаж ирнэ.

    ӨглөөӨдөрОрой
  3. Өдөр3

    01/02 Египетийн Агуу Музей

    Их Египетийн Музей (GEM) үзнэ. Үдийн хоолоо ердийн хуваариас бага зэрэг оройтож идсэний дараа Нил мөрнөөр уламжлалт модон завиар (Felucca) аялна. Египетийн уламжлалт тосон сүрчигний дэлгүүрээр зочлоод буудалдаа очиж оройн хоолоо идээд амарна

    ӨглөөӨдөрОрой
  4. Өдөр4

    01/03 Каир - Луксор баруун эрэг

    Өглөөний цайгаа эртлэн уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Каир хотын нисэх буудалруу автобусаар хүргүүлээд Каир - Луксор чиглэлийн нисэх онгоцоор 1 цаг орчим нисээд Луксор хотод газардна.

    • Луксорын баруун эрэгт зочилно: Хаадын хөндий, Хатан хаан Хатшепсутын сүм, Мемноны хөшөөг үзэж сонирхоно. Нил мөрний эрэгт үдийн хоол иднэ.
    • Луксор хотод байрлах зочид буудалдаа бүртгүүлж амарна.

    Үзэх зүйлс · Луксор5

    • Pillars of Great Hypostyle Hall in Karnak Luxor Egypt

      Карнакийн сүм цогцолбор

      Эртний Египетийн хамгийн том сүм, 134 баганат их танхимтай

    • Luxor Temple at night, Luxor, Egypt

      Луксорын сүм

      Оройн гэрэлтүүлэгтэй үзэхэд үнэхээр гайхалтай

    • Valles de las Reinas y de los Reyes, Luxor, Egipto, 2022-04-03, DD 21

      Хаадын хөндий

      Тутанхамон зэрэг фараонуудын хадан булш

    • Templo funerario de Hatshepsut, Valle de las Reyes, Luxor, Egipto, 2022-04-03, DD 118

      Хатшепсутын сүм

      Хадан хананд шигдсэн гурван давхар дэнжит сүм

    • Luxor hot air balloon E

      Агаарын бөмбөлөгөөр нисэх

      Нар мандах үед Нил мөрөн, хөндийг дээрээс харах

    ӨглөөӨдөрОрой
  5. Өдөр5

    01/04 Луксор зүүн эрэг - Хургада

    • Өглөөний цайгаа буудалдаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
    • Луксор хотын Зүүн эрэгт байрлах Эртний Египетийн хамгийн том шашны цогцолбор болох Карнак сүм, Луксорын сүм үзнэ. Үдийн хоолны дараа Хургада руу автобусаар 4 цаг рочим явна.
    • Улаан тэнгисийн эрэг дэх амралтын газарт байрлана

    Үзэх зүйлс · Хургада4

    • Red Sea - Giftun Island trip (2743504705)

      Гифтун арал

      Цагаан элсэн эрэг, тунгалаг ус

    • Coral plato (Danafungia scruposa), mar Rojo, Egipto, 2023-04-15, DD 49

      Улаан тэнгисийн шүрэн хад

      Шумбаж, усан доорх өнгөлөг ертөнцийг харах

    • Dessert Safari

      Цөлийн сафари

      Квадроцикл, бедуин тосгон, тэмээ унах

    • Hurghada Marina 006

      Хургада марина

      Оройн зугаалга, кафе ресторан

    ӨглөөӨдөрОрой
  6. Өдөр6

    01/05 Хургада - Чөлөөт өдөр

    Улаан тэнгисийн эрэгт амрах чөлөөт өдөр. Буудлын усан сан, наран шарлагын газар, усан спорт зэрэг амралтын газрын үйлчилгээг бүрэн ашиглаж, өдөржингөө хоол, уух зүйлсээр дайлуулна.

    ӨглөөӨдөрОрой
  7. Өдөр7

    01/06 Хургада - Чөлөөт өдөр

    Улаан тэнгисийн эрэгт амрах чөлөөт өдөр. Буудлын усан сан, наран шарлагын газар, усан спорт зэрэг амралтын газрын үйлчилгээг бүрэн ашиглаж, өдөржингөө хоол, уух зүйлсээр дайлуулна.

    ӨглөөӨдөрОрой
  8. Өдөр8

    01/07 Хургада - Каир

    Өглөөний цайны дараа буудлаас гарч Хургадагаас Каир руу автобусаар буцна. Каирын олон улсын нисэх онгоцны буудалд хүргүүлж буцах нислэгтээ орно

    ӨглөөӨдөрОрой
  9. Өдөр9

    01/08 Каир - Дубай

    Өглөөний 01:00 цатийн Каир - Дубай чиглэлийн нислэгээр 4 орчим цаг нисээд Дубай хотын Шаржах нисэх буудалд газардна.

    • Сук Мадинат Жумейра, Бурж Аль Араб үзэх. Үдийн хоол. Дубай Молл / Бурж Халифа руу явах, усан оргилуурын шоу үзэх. Оройн хоол. Монорэйл (Нэг талын тасалбар).
    ӨглөөӨдөрОрой
  10. Өдөр10

    01/09 Дубай хотын аялал

    Дубай хотын хагас өдрийн аялал. Бурж Халифагийн 124, 125-р давхрын ажиглалтын тавцан (Ачаалал багатай цагаар). Үдийн хоол. Аль Сиф (Дубайн өвийн усан эрэг), Алтны зах үзэх. Глобал Виллеж (Global Village) очиж танилцах.

    ӨглөөӨдөрОрой
  11. Өдөр11

    01/10 Дубай жийп сафари

    Хувийн цөлийн сафари аялал (4x4 жийп, 4 машин). Шарсан махтай (BBQ) цөлийн сафари оройн зоог (Энгийн бааз).

    ӨглөөӨдөрОрой
  12. Өдөр12

    01/11 Дубай - Абу даби

    Абу Даби бүтэн өдрийн унаа. Абу Даби хотын аялал: Гранд сүм (Grand Mosque), Каср Аль Ватан (Qasr al Watan) болон Ерөнхийлөгчийн ордон үзэх.

    ӨглөөӨдөрОрой
  13. Өдөр13

    01/12 Дубай - Истанбул

    Өглөөний цайгаа уугаад Дубай дахь зочид буудлаа хүлээлгэж өгөөд Дубайн нисэх буудал руу хөдөлж Дубай - Истанбул чиглэлийн нислэгтээ бүртгүүлж сууна. Өдрийн 14:00 цагийн үед Истанбул хотод газардаж буудалдаа амарна.

    ӨглөөӨдөрОрой
  14. Өдөр14

    01/13 Истанбул - Улаанбаатар

    Өглөөний цайгаа ууж өдрийн буцах бэлтгэлээ хангаад 14:00 цагийн үед буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Истанбулын Олон улсын нисэх буудал руу автобусаар хүргүүлж нислэгтээ бүртгүүлэн Улаанбаатарын чиглэлд ниснэ.

    ӨглөөӨдөрОрой
  15. Өдөр15

    01/14 Улаанбаатар

    Чингис Хаан олон улсын ниэх буудалд 07:00 цагийн үед газардна.

Аяллын хуваарь / Аяллын үнэ / Төлбөрийн нөхцөл

✓Төлбөрт багтсан зүйлс

  • Аяллын турш Монгол хэлтэй хөтөч
  • Египет улсын виз
  • Гадаадад Аялагчийн даатгал
  • Орчуулагч хөтчийн цалин
  • Олон улсын нислэг
  • Орон нутгийн тээвэр
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрт багтсан хоол, унаа
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр

✕Төлбөрт хамаарахгүй зүйлс

  • Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээний ажилтны гарын мөнгө (египет аяллын төгсгөлд 20-30$ орчим)
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал

Байрлах буудлууд

📍

Каир

📍

Луксор

📍

Хургада

📍

Дубай

Үндэсний хоол

Каир· 5

  • Egyptian food Koshary

    Кошари

    Будаа, гоймон, сэвэг зарам, улаан лоолийн амтлагчтай Египетийн үндэсний хоол

  • Foul Mohamed Ahmed - foul

    Фул медамес

    Шошийг удаан чанаж нухсан, өглөөний цайнд иддэг уламжлалт хоол

  • Fava falafel (6138972309)

    Таамия

    Ногоон шошоор хийсэн Египет фалафел

  • Molokheya hi res

    Молохия

    Ногоон навчаар хийсэн өтгөн шөл, тахианы махтай

  • Umm Ali

    Ум Али

    Талх, сүү, самраар хийсэн халуун амттан

Луксор· 3

  • Egyptian-food-16

    Фатир

    Олон давхаргат нимгэн боов, чихэрлэг эсвэл давслаг

  • Şiş köfte platter

    Кофта ба кебаб

    Галд шарсан хурга, үхрийн мах

  • A glass of hibiscus tea 01

    Каркаде

    Гибискусын цэцгээр хийсэн хүйтэн эсвэл халуун ундаа

Хургада· 3

  • Platter of grilled fish and seafood, Puerto Espíndola, La Palma

    Далайн хоол

    Шарсан загас, сам хорхой, наймаалж

  • Fish Sayadieh

    Сайядие

    Загас, будаа, шарсан сонгинотой хоол

  • Basboosa

    Басбуса

    Мананцар гурил, сироптой амттан

12,000,000 ₮/ хүн

2026.12.31 – 2027.01.14 · 14 шөнө 15 өдөр · 66 хоногийн дараа хөөрнө · 💺 3 суудал үлдсэн